СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-30

🔴 LIVE: Хүүхдийн баяраар 08.00-20.00 цагийн хооронд зам хааж, 3000 хүний хүндэтгэлийн жагсаал болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах арга хэмжээ, хөтөлбөр, нэгдсэн зохион байгуулалтын талаар Нийслэлийн соёл урлагийн газар болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр:

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Энэ жил тус өдрийг тэмдэглэж эхэлсний 70 жилийн ой тохиож байна. Нийслэлээс үндэсний брэндийн нэг болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудыг албан ёсны эрхээр худалдан авч “Энх тунх-Мөнх тунх” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулах хөтөлбөр боловсруулсан. Гурван хэсгээс тус баярын хөтөлбөр бүрдэнэ.

Энэ хүрээнд хүүхэд, багачуудад баяр хүргэхээр төрийн болон ТББ, ААН, олон улсын байгууллагуудыг хамруулсан хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мөнхнасан:

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон тодорхой заалтын хэрэгжилтийг хангаж ажиллана. Хөдөлгөөн хязгаарласан цэгүүд дээр хүүхэд хамгааллын баг ажиллуулахаар төлөвлөсөн байгаа.

Мөн хүүхэд багачуудаа тав тухтай баярлуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн хүрээнд зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00-20:00 цагийн хооронд түр хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл) Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлана. 

Олон нийтийг хамарсан арга хэмжээ учир гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.