СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ Украинд тактикийн цөмийн зэвсэг ашиглахгүй гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ Украин дахь дайнд тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж ОХУ-аас Их Британид суугаа Элчин сайд Андрей Келин "ВВС" агентлагт хэлжээ.

Түүний тэмдэглэснээр, Оросын цэргийн дүрэм журмын дагуу ийм төрлийн мөргөлдөөнд цөмийн зэвсэг ашиглахыг хориглодог аж. Тактикийн цөмийн зэвсэг нь харьцангуй богино зайд харвах боломжтой зэвсгийг хэлдэг бол "стратегийн" цөмийн зэвсэг нь илүү хол зайг хамардаг бөгөөд бүх нийтийг хамарсан цөмийн дайныг өдөөх аюултай юм.  

Оросын арми Украинд түрэмгийлж эхэлсний дараахан буюу энэ оны 2 дугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсгээ өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан бөгөөд шинжээчид үүнийг анхааруулга гэж дүгнэсэн. Барууны орнууд болон НАТО-гийн түрэмгийллийн улмаас ийм алхам хийснээ Владимир Путин онцлоод байсан билээ.

Тэгвэл Ерөнхийлөгч Путин Украинаас цэргээ бүрэн гаргаснаар дайн дуусна гэж мэдэгдсэн Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трассын талаар Элчин сайд Андрей Келин "Хатагтай Трасс маш түрэмгий нэгэн. Мөн тэрээр мэргэжлийн цэргийн хүн биш бөгөөд Гадаад хэргийн сайдын хувьд ч туршлагагүй" хэмээн шүүмжилжээ. Ноён Келин түүнчлэн байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.11

Ккк. Арга ядсан биш Юу гэж Украйньд том балиус сугалаж байхав дээ! Тэгээд ч өөрийн газар нутаг! Эргүү юм асуух гэж.Харин Англид бол дуртайяа хэрэглэх нь мэдээж.Польш, Румынд бол их дарвалзаад байвал ойлгомжтой!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.