СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-30

“НЭГЭН ДЭЭВЭР ДОР” төслийг хэрэгжүүлж эхэлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Улаанбаатар хотын нийтийн орон сууц эзэмшигчдийн дунд явуулсан санал асуулгаар нэгдүгээрт, “Нийтийн эзэмшлийн зам талбайг бий болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх”, хоёрдугаарт, “Орон сууцны хотхон руу орох гарах гарцыг сайжруулах”, гуравдугаарт, “Орон сууцны хотхоны эргэн тойрны хог хаягдлыг шийдвэрлэх” зэрэг санал хамгийн өндөр хувьтай гарсан юм.

Дэлхийн хөгжиж байгаа орнуудад нэг хүнд ногдох ногоон талбай бүхий нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 24 м.кв ногддог. Харин Улаанбаатар хотод нэг хүнд ердөө 4 м.кв ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай ногдож байна гэсэн статистик бий.  

Улаанбаатар хотод ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн талбай дутмаг байгаа хэд хэдэн шалтгаан байгаа гэж иргэд үзэж байна. Нэгдүгээрт, социализмын үед маш зөв зохион байгуулалт, төлөвлөлттэйгээр байгуулагдсан хороололд хоёр байрны дунд байшин барих зөвшөөрөл олгосон, тоглоомын талбай дээр дахин орон сууц барьсан. Хоёрдугаарт, Шинээр төлөвлөн барьж байгаа баригдсан хорооллуудыг барих газрыг олгохдоо ямар ч төлөвлөлтгүйгээр өгсөн. Үүнээс нь үүдэн ногоон байгууламж байтугай машины зогсоолгүй, орох гарах гарцгүй орчинг бий болгосон нь үнэн.

Монгол Ардын нам 30 дугаар Их хурлаараа “Социал демократ” үзэл баримтлалтай нам гэдгээ тодотгон зарласан. “Социал демократ” үзэл баримтлалын нэг үнэт зүйл нь эв санааны нэгдэл. Хүсэл зорилго, санал бодлоо нэгтгэн иргэд хамтран өөрсдийнхөө байгаа орчноо хамтын хүчээр, эвлэлдэн нэгдэж шийдвэрлэх нь ямар ч эрх мэдлээс илүү.

Энэ ч утгаар МАН-ын дэргэдэх “Дэвшилтэт Социал демократ клуб” нь Улаанбаатар хотын нийтийн орон сууцны оршин суугчидтай хамтран орон сууц эзэмшигчдэд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, өөрсдийн эрх ашгийг хамгаалахаар нэгдэн нийлж “НЭГЭН ДЭЭВЭР ДОР” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.