СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Владимир Зеленский Харьковт айлчилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын зүүн фронтын Харьков мужид айлчилж, нөхцөл байдалтай танилцжээ. ОХУ-ын түрэмгийлэл өнгөрсөн 2 дугаар сарын 24-нд эхэлснээс хойш тэрээр ийнхүү Киев хэсгээс гадуур анх удаа айлчилсан юм.

Ерөнхийлөгч Зеленскийн ажлын албаны мэдэгдэлд "Харьков хот болон мужийн бусад бүс нутагт 2,229 барилга сүйдсэн. Бид эдгээрийг засварлаж, сэргээн босгон, амьдралыг эргэн сэргээнэ" хэмээн тэмдэглэсэн байна. Украины хоёр дахь том хот болох билээ.

Ноён Зеленский орон нутгийн цэргүүдэд хандан "Би та бүхний хүчин зүтгэлд талархал илэрхийлмээр байна" гэж хэлээд "Эзлэн түрэмгийлэгчид энэ дайнд ямар нэгэн үр дүнд хүрэхийг хичээж байгаа. Гэхдээ бид газар нутгаа эцсээ хүртэл хамгаална гэдгийг тэд аль эрт ойлгох ёстой байсан. Тэдэнд ямар ч боломж байхгүй. Бид бүх хүчээрээ тулалдах бөгөөд ялах нь гарцаагүй" хэмээжээ.

Гэхдээ тэрээр энэхүү айлчлалынхаа үеэр байна. Владимир Зеленский энэ талаар "Тэр дайны эхний өдрүүдээс л хотыг хамгаалаагүй, харин зөвхөн өөрийгөө л бодсон. Энэ нь ямар шалтгаантай байсныг хууль сахиулах байгууллагынхан тогтооно" гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.92

Мэдэл чадал гэх юмгүй утсан хүүхэлдэй.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.