СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-30

Говьсүмбэр аймагт Дулааны станцын шав тавив

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Говьсүмбэр аймагт хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн систем бүхий дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах Дулааны станцын шав тавилаа.

Энэхүү станц 2024 онд бүрэн ашиглалтад орсноор төр, хувийн хэвшлийн 90 гаруй аж ахуйн нэгж, 100 гаруй орон сууц дулаан болон хэрэглээний халуун усанд холбогдох юм. Шинээр баригдах дулааны станц нь орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудлуудын нэг болсон агаарын бохирдлын асуудлыг бууруулахад үлэмж их хувь нэмэр оруулна гэж УИХ-ын гишүүн С.Батболдын ажлын албанаас мэдээллээ.

Шинээр суурилагдах эргэлтэт, буцламтгай үет шаталттай зуух нь ашигт үйлийн коэффициент (85-90%) өндөртэй тул түлшний бүрэн шаталт явагдсанаар нүүрсний хэрэглээ, үнсний гаралтыг бууруулах юм. Мөн дулааны станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөх аж. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын утааны гол бохирдуулагчдын дундажтай харьцуулахад хүхэр, азот, тоосонцрыг 70-90 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулна гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний санаачлан хэрэгжүүлж буй төвлөрлийг бууруулах зорилтын хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж, иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төр батлан даахаар болсон. Говьсүмбэр аймагт дулааны станц ашиглалтад орсноор энэхүү бодлогын хүрээнд олон тооны хямд өртөг бүхий тохилог орон сууц баригдах нөхцөл бүрдэх юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.26.218

Сү шиг попрохгүй муулуулаад дугай ажлаа хийдэг нь бараг дээр юм уу доо

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.