Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэр бүхий улстөрчдөд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлээд байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг хилээр гарахыг хориглох шийдвэрийг шүүхээс гаргажээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Прокурорын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт тавдугаар сарын 27-ны өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг
хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.