Энэ оны тавдугаар сард манай орны төвийн аймгуудын нутаг, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орж, сүүлийн хэд хоногт агаар, хөрсөнд хэт халж байгаагаас хуурайшлын зэрэг нэмэгдэж, ой, хээрийн түймрийн аюул ихсэх бодит нөхцөл бүрдэж, хаврын тариалалтад сөргөөр нөлөөлж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант, Цээл, Угтаал Борнуур, Эрдэнэсант сумдын нутаг, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 10 орчим экспедицийг ажиллуулж, зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулав.
Дээрх үйл ажиллагааны үр дүнд Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, аймгийн гандуу байсан газар тариалангийн бүс нутгаар 5-30 мм хур тунадас ороод байна.
Мөн Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй 7 худаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд 11-14 мм хур тунадас орж, зуншлагын байдал сайжрах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 600 орчим борооны пуужингийн нөөцтэй байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгөтэй хүмүүс ядарсандаа гай л болох юмдаа жамаараа нийт нутгаар орох хурыг баячууд тариан талбайдаа оруулах гэж үүл буудаад хар амиа бодсон муухай амьтад бусад газар нь үүл саринаад салхи болоод өнгөрөх юмдаа одоо наадам гээд хүй 7худагтаа оруулах гээд буудаж өгнө гайнууд