СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-30

ӨНӨӨДӨР: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид тайван жагсаал хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.30/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:30 цагт УБТЗ-ын Соёлын ордонд “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтод аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгаас хүндэтгэл ёслол зохион байгуулна. Утас: 91399149

10:00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

-Сүхбаатарын талбайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулна. Утас: 99051075, 89780042 

-Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIV хуралдаан хуралдана. 

-Ахмад настны ээлтэй орчинг үнэлсэн судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээг Grand зочид буудлын 17 давхарт зохион байгуулна. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн зорилгот бүлгийн 60-аас дээш настангууд оролцоно. 

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэн Д.Даваадорж 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай болон “Positive networks” төслийн талаар мэдээлнэ.

12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Зариг.мн болон дэмжигч байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Тавхан хором хүлээе" төсөл амжилттай хэрэгжсэн талаар мэдээлнэ.

-Чойжин ламын сүм музейд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах зорилготой “МУЗЕЙ БА ХҮҮХДҮҮД” өдөрлөг болно.

12:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс эмэгтэй цэргийн алба хаагчид болон хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол зохион байгуулах талаар мэдээлнэ.

13:00 цагт Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдаЖ Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэнэ. 

14:00 цагт Төрийн ордонд Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо хуралдана.

15:00 цагт Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.