Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүхэр нэгдсэн бодлого зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 16-35 насны оюутан, залуучуудын чуулга уулзалтын арга хэмжээг “Зөв маналайлал ялгаварлалыг арилгана” уриатайгаар 2022 оны 5 дугаар сарын 27-нд зохион байгуулжээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын бүртгэл авахад;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, эрх чөлөө, эрх ашгийг хамгаалах, хэрэгжилтэд хяналт тавих;
-Хөдөлмөрт бэлтгэх, сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах;
-Залуу лидер бэлтгэх, хамтран ажиллах;
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг нэгтгэх;
-Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам;
-Ялгаварлан гадуурхалтыг арилгахад орчны бусад саадыг арилгахад чиглэсэн арга хэмжээг тодорхойлох, хэрэгжүүлэх нь тус чуулга уулзалтын зорилго юм.
Уг чуулга уулзалтаас гарсан зөвлөмжийг холбогдох байгууллагууд руу явуулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.