СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-05-29

“Улаанбаатар марафон-2022”–д Хан-Уул дүүргээс 3014 иргэн оролцлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Иргэн бүрийг эрүүл чийрэг бие бялдартай байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдарын болон оюун санааны хөгжил олгох зорилготой "Улаанбаатар Марафон-2022" тэмцээнд Хан-Уул дүүргийн тамирчид иргэд, төр хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид жил бүр онцгой ач холбогдол өгч амжилттай оролцож ирсэн.

Энэ жилийн марафон Олон улсын гүйлтийн тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын ажилтан, албан хаагч, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, сурагчид дүүргийн 21 хорооны алба хаагч, иргэд оролцлоо.

“Улаанбаатар марафон-2022”–д гадаадын 15 орны 80 гаруй тамирчин оролцсон бөгөөд бүтэн марафон төрөлд Кени, Казакстан улсаас тус бүр хоёр мэргэжлийн тамирчин оролцов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.