СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-29

Нөгөөдрөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

 

Өнөөдөр нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 11-13 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсэж шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

Бусад нутгаар: Зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Сэрүүсэж шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 6-11 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

Тавдугаар сарын 30-наас 06 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-р сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 6-р сарын 01, 02-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-наас нутгийн баруун хагаст дулаарч, 31-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.