Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлд "Автомашингүй өдөр"-ийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа.
Энэ өдөр Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудад автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, иргэд явган болон дугуй, ролик, скүүтераар гулгаж, нэгэн өдрийг зугаатай өнгөрүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.