СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-27

Мандал суманд “ Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” сургалт болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого , хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын шадар сайд, Онцгой байдлын Ерөнхий Газар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын гурвалсан үр дүнгийн гэрээг байгуулсан билээ.

Үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн бэлтгэлийг хангуулах ажлын хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр Мандал суманд ажиллалаа.  Энэ хүрээнд тус сургалтын үйл ажиллагааг төрөөс баримталж буй бодлогод нийцүүлэн, зардал багатай, үр өгөөж ихтэйгээр зохион байгуулахыг Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, сургуулийн удирдагч, бригадын генерал Б.Ууганбаяр уриаллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.