БНВУ болон ХБНГУ руу зорчих иргэдэд зориулан ГХЯ-ны Консулын газраас дараах зөвлөмжийг гаргалаа.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын бх-ПГУ шинжилгээнд хамрагдсан байх шаардлагаас чөлөөлөв.
Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус улс руу зорчих зорчигчдыг коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд хамрагдсан байх, коронавируст халдвараар өвдөөд эдгэснээ нотлох, бх-ПГУ шинжилгээний “сөрөг” хариутай байх шаардлагаас чөлөөлөв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зиаа. Тэр улирсан баларсан корона яахав ээ. Харин Герман цөмдүүлчиж мэдэхээр аюултай болоод байгаа гэдгийг бодолцоорой!! Ертөнцийн эзэн Украйны дараагаар Европуудтай бол ширүүхэн ярих болтой байдал харагдаад баыгаа шүү.