СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Харьковын орон сууцны барилга пуужингийн халдлагад өртөж, есөн хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины Харьков хотын хойд хэсэгт орших орон сууцны барилга Оросын цэргийн хүчний пуужингийн халдлагад өртсөний улмаас есөн хүн амиа алдсан бөгөөд тэдний дунд таван сартай нярай байсан гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ. Түүнчлэн, тус халдлагын үеэр 17 хүн шархадсан байна.

ОХУ, Украины хоорондох хилийн ойролцоо орших Харьков хот нь дайны эхний өдрүүдэд Оросын армийн хүчтэй дайралтад өртөж байсан ч украйн цэргүүд сүүлийн зургаан долоо хоногийн турш эрчимтэй эсэргүүцэл үзүүлсний эцэст хэд хэдэн хот, тосгоныг эргэн хяналтдаа авч, оросуудыг түлхэн гаргасан билээ. Үүнээс хойш тус хотод амьдрал хэвийн байдалдаа орж, олон тооны иргэн гэртээ буцаж ирэн, хэд хэдэн кафе, ресторан эргэн нээгдэж, метроны үйлчилгээ дахин үйл ажиллагаа явуулж эхлээд байжээ. Гэвч  

Хотын дарга Игорь Терехов нөхцөл байдлын талаар мэдэгдэхдээ "Бид метроны үйл ажиллагааг зогсоохгүй, гэхдээ иргэд хоргодох боломжтой тусгай хэсгүүдийг хуваарилах болно" хэмээн оршин суугчдад хандан хэлжээ.

Оросын арми Украин дахь түрэмгийллийнхээ эхэн үед Киев, Харьков руу идэвхтэй довтолж байсан ч энэ нь амжилт олоогүйн улмаас цэргийн хүчээ Донбассын бүс нутагт төвлөрүүлээд байгаа билээ. Гэвч тэд Харьковыг эзлэх зорилгоо орхиогүйг энэ удаагийн халдлага харуулж байгаа гэж хотын эрх баригчид эмээж байна.

Эх сурвалж: The Guardian, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.