Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр"-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1,500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна.
Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд хийжээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй 73 алба хаагч оролцсон гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.