СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-27

Азийн хөгжлийн банк Монгол Улсад 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 26-ны өдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр үүсээд байгаа гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, төсөв, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаад валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байгааг онцлоод, энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны Монгол Улсад 2022-2023 онд үзүүлэх төсвийн дэмжлэгийн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, шийдвэрлэх нь бидэнд нэн чухал болохыг тэдэглэсэн байна.

Ноён Павит Рамачандран Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, энэхүү онцгой байдлын үед Мөн урт хугацааны төсвийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр батлагдах төлөвтэй гэсэн аж.

Түүнчлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх хоёр зээлийн хэлэлцээр Улсын Их Хурлаар хараахан батлагдаагүй байгаа. Уг хоёр зээл олгохыг Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлөөр батлагдсан тул энэ хаврын чуулганы хугацаанд багтаан шийдвэрлэж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэхүү онцгой байдлын үед Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шуурхай ажиллаж байгаа Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлжээ. Тэрбээр, дээрх хоёр зээлийн хэлэлцээрийг батлуулахад анхаарч ажиллана гээд, Улсын Их Хурал төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын шинэчлэл зэрэг чухал арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байгааг уулзалтын үеэр дурдсаныг Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.