СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-27

“Ид шидийн орон”-ы хүүхдүүд хотоор аялжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах, хотын түүх, соёлын дурсгалт барилга байгууламжтай танилцах, аяллын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “City tour” аяллыг зохион байгуулдаг. Энэ хүрээнд “Ид шидийн орон-2” хүүхэд хөгжлийн төвийн 90 гаруй хүүхдийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хотын тусгай аялалд хамруулжээ.

Аяллын үеэр хүүхдүүд Монгол цэргийн музей, Байгалийн түүхийн музей үзэн, “Бишрэлт” ресторанд өдрийн хоол зооглож, Үлэг гүрвэлийн музейгээр зочлон, хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан олон төрөл зүйлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг үзэж сонирхон, эртний цаг үеэр аялсан юм.

Хүүхэд багачууд маань нэг өдрийг дурсамж дүүрэн, хөгжилтэй өнгөрүүлж, түүхээр аялж мэдлэгээ тэлэн, хүүхдийн баярын бэлгээ гардан авсан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.