Өнөөдөр /2022.05.27/ болох үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шүхэр нэгдсэн бодлого зөвлөлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй 16-35 насны оюутан, залуучуудын чуулга уулзалтын арга хэмжээг зохион байгуулна. Уг чуулга уулзалтад www.exportmongolia.org линкээр бүртгүүлж, цахимаар оролцохыг урьж байна.
- Монгени сургуулийн 30 жилийн ойн хүрээнд Сүхбаатарын талбай дээр 350 хүүхэд рубик шоо эвлүүлж, ганцаарчилсан үзүүлбэр үзүүлнэ.
- МҮХАҮТ-д аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын “Хялбар дүүргэ” уулзалт болно.
- “Новотел” зочид буудалд “Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, уур, амьсгалын өөрчлөлт” хурал болно.
- Төрийн ордонд “Хүүхдэд ээлтэй Монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно.
10:00 цагт
- СТӨ-нд “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” болно.
- УИХ-ын чуулган хуралдана.
11:00 цагт
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Бурхан багшийн их дүйчин өдрийг угтан Гандантэгчэнлин хийд олон нийтэд нээлттэй эрдэм шинжилгээний хурал болон хүүхэд багачуудад зориулсан өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ.
- Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хууль тогтоогчдын холбоотой хамтран “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” хэлэлцүүлэг зохион байгуулна.
11:40 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд Эмээлт орчмын мах бэлтгэлтэй холбоотой онц ноцтой мэдээллүүдийг нийтэлсэн редакциас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлнэ. Утас: 99136259
12:00 цагт Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд “Тогтвортой хөгжлийн төлөөх загвар сургуулиудын хамтын ажиллагаа-Санаачилга” өдөрлөг болно.
Хууль хяналтын байгууллагын буруугаас хохирч хэлмэгдсэн иргэд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулна.
14:30 цагт “Шангри-Ла” зочид буудалд Монголын бизнесийн зөвлөлөөс НҮБ болон түүний харьяа байгууллагуудтай хамтран “Хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага: НҮБ-ын стратегийн түншлэлээр дамжуулан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн үүрэг, оролцоо” уулзалт зохион байгуулна.
15:00 цагт Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, мөн Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр нарт хилийн хориг тогтоох саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Уг саналыг шүүх хурал болно.
16:00 цагт “UB Palace”-т “ЦойлогсоZ” төсөл, “Лантуун Дохио” ТББ хамтран салбар салбарын 1000 гаруй залуусыг оролцуулсан “Update хийх өдөр” үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 99540401
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.