СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-26

Монгол Улс “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баримтална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэл, дүүргийн зөвлөлийн гишүүдийн сургалт өнөөдөр болжээ. “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нээж үг хэлсэн байна.

Тэрбээр, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нарийвчилсан үнэлгээ хийж байгааг онцолсон юм. Мөн бодлогын талаарх мэдээллийг өгчээ.

Харин ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн энэ чиглэлээр үндэсний болон орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагаа, гамшгийн эрсдэлийг буууруулах инноваци, олон улсын туршлагын талаарх мэдээллийг танилцуулжээ. Гамшиг болсон үеийн хариу арга хэмжэнээс гадна эрсдэлийг бууруулахад хэрхэн бэлдэх, ямар стратеги баримтлах вэ гэдэг нь чухал.

Монгол Улсын хувьд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг цаашид барьж ажиллах аж. “Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” үйл ажиллагааг танин мэдүүлэх арга хэмжээг цаашид хэрэгжүүлж ажиллана гэдгийг тэрбээр хэлсэн юм. тухай ойлголт аж.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” төслийн олон улсын зөвлөх Жианг Пин Ян, Мигель Кульер нар гамшгийн эрсдэлийн үнэлгээ, олон улсын чиг хандлага, сайн туршлага, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулах олон улсын туршлагын талаарх мэдээллийг өгсөн байна. 

Сургалтаар мөн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ажиллах журмыг боловсронгуй болгох, нийслэл дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулах төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нийслэлийн гамшгийн өнөөгийн нөхцөл байдал, нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлага арга хэмжээ гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийж, оролцогчдын саналыг сонсжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.