Экологийн цагдаагийн алба "Байгалиа бүтээе" аяныг тавдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1 хооронд эхлүүлжээ. Энэ аяны хүрээнд иргэдийг мод тарьж, ургуулахад уриалж байгаа юм. Тэгвэл өнөөдөр Монголд сурч, ажилладаг арван орны иргэн Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнд цуглаж, гурван төрлийн 20 орчим мод тарив.
Экологийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Н.Ууганхүү:
-ЭЦА-ны Экологийн цагдаагийн албанаас өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний зорилго нь мод тарих сэдлийг төрүүлэх, эх орноо ногооруулах, цөлжилттэй тэмцэх юм.
"Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн" төслийн зөвлөх Ц.Бямбасүрэн:
-Энэхүү цэцэрлэгт хүрээлэн маань олон улсын соёлыг сурталчлах гол зорилготой. Энэ жил 46 зүйлийн 10 мянган мод тарина. Иргэдийн зүгээс мод тарих хүсэлт их тавьдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.