ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч лхагва гарагт Москва дахь Мандрыкагийн нэрэмжит Цэргийн клиникийн төв эмнэлэгт зочилж, Украин дахь "цэргийн тусгай ажиллагааны" үеэр шархадсан орос цэргийн албан хаагчидтай уулзжээ.
Ноён Путиныг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дагалдан явсан бөгөөд хоёр эрхэм тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй цэргийн алба хаагчид болон эмч, эмнэлгийн ажилтнуудтай ярилцан, нөхцөл байдалтай танилцсан байна.
Үүнээс өмнө Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Ерөнхийлөгч цэргийн тусгай ажиллагааны үеэр шархадсан хүмүүсийн биеийн байдлыг байнга асууж, хянадаг" хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Путин ийнхүү цаг зав гаргаж, нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцан, цэргүүдтэй биечлэн ярилцах боломжтой болсныг Песков онцолжээ.
Эх сурвалж: ТАСС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.