СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-05-25

Монголын усан спорт сонирхогчдын холбооны IV их хурал ирэх сарын 10-нд болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монголын усан спорт сонирхогчдын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал энэ сарын 10-ны өдөр болсон байна. Уг хуралд 11 гишүүн цахимаар болон өөрийн биеэр оролцжээ.

Хурлаас үндсэн дөрвөн шийдвэр гарчээ. Үүнд:

  • Монголын үндэсний олимпийн хорооноос спорт байгууллагуудын их хурал хийх зөвлөгөө авсаны дагуу Холбооны IV ээлжит их хурлын сонгуулийн үйл ажиллагааг хариуцан ажиллах хараат бус, бие даасан комиссыг баталж, томилов.
  • Холбооны дүрэмд, нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүрэг бүхий комиссыг баталж томилов.

Мөн холбооны удирдлагын багт нэр дэвших иргэнд тавигдах шаардлагыг доорх байдлаар баталсан байна. 

  • Монгол Улсад усан спортыг хөгжүүлэх, Монголын усан спорт сонирхогчдын холбооны гишүүд, тус спортын тамирчид, сонирхогчдын эрх ашгийг хамгаалах, холбооны эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэн ажиллах, холбооны дүрэм, журмыг чандлан сахих чин эрмэлзэлтэй этгээд байх;
  • Урьд нь Монголын усан спорт сонирхогчдын холбоо болон бусад спортын хороодод сонгуульт буюу бусад албан тушаал хаших хугацаандаа аливаа ёс зүйн болон санхүүгийн зөрчил гаргаж байгаагүй этгээд байх;
  • Нэр дэвшигчид нь холбооны удирдах зөвлөлийн 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн №2 тогтоолоор тогтоосон гишүүний татварыг сонгуульт хугацаанд бүрэн төлөх буюу 4 жилийн хугацаагаар тооцон холбооны Худалдаа хөгжлийн банкан дахь /450014950/ тоот төгрөгийн дансанд байршуулсан байх зэрэг шаардлагыг тавьжээ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.