СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-25

🔴 Сонгуулийн тогтолцоог өөрчлөх эсэх асуудлаар улс төрийн намын удирдлагууд байр сууриа илэрхийлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” сэдвийн дор цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Өнгөрөгч даваа гаригт (2022.05.23) эрдэмтэн судлаач, хуульчдын саналыг сонссон бол өнөөдөр (2022.05.25) улс төрийн намуудын удирдлагуудын саналыг сонсох ээлжит хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Ирэх баасан гаригт (2022.05.29) ардчилсан Үндсэн хууль батлалцсан депутатуудын дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.

Цуврал хэлэлцүүлгийн зорилго нь улс төрийн намуудаас болон “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриан дор зохион байгуулагдсан иргэдийн жагсаал, цуглаанаас гаргасан санал, шаардлагыг сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар сонсоход чиглэж байгаа юм.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос улс төрийн намууд болон иргэдийн тавьж буй санал, шаардлагыг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Цуврал хэлэлцүүлэг дууссаны дараа уг Ажлын хэсгээс дүнг нэгтгэн, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Сандаг
2 жилийн өмнө
64.119.25.91

Хоёр танхимтай АИХ тай болохгүй юм бол ямарч түр зуурын өөрчлөлт ард түмэнд хэрэг болохгүй .Иргэдийн төлөөлөлтэй дээд танхимгүй бол ард түмний төр биш . Намуудын төрийг эцэс болгох цаг болсон .

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.