СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-25

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар  /2022.05.25/ Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.

Энэ чиглэлийн замд стандартын дагуу арчлалт, урсгал засварын ажил, автозамын ашиглалтын байнгын бэлэн байдлыг хангах үүрэг бүхий гурван зам хариуцагч байгуулага ажиллаж байна.

Гэвч сүүлийн жилүүдэд авто замын нөхцөл байдал агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хэрэгжиж байгаа мидлингийн тээвэр, экспортын нүүрсний тээвэр мөн орон нутаг болон уурхайд шаардлагатай шатахуун түлшний тээвэрлэлт эрс нэмэгдэж, тэдгээр нь даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж байгаагаас шалтгаалан ихээхэн эвдрэлд орж, автозамын ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, автозам хэрэглэгч, ард иргэдийн эрүүл, аюулгүй зорчих эрх зөрчигдөөд байсан юм.

Ташрамд дурдахад А0202 дугаартай  Мандалговь-Даланзадгад чиглэлийн 163км авто замын эхний 76,2км хэсгийг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, сүүлийн 86,8км хэсгийг 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бүрэн дуусгаж улсын комиссын актаар байнгын ашиглалтад оруулж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тус замын 87-107 км хооронд гарсан эвдрэлийг засвар арчлалтын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй байгаа тул 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр Дундговь аймгаас Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд  өмнө нь хүсэлт хүргүүлж байжээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.