Хөх хотод суух Ерөнхий консул асан, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Циркийн хувьчлалын талаар асуудал хөндсөн хэд хэдэн шууд дамжуулалт хийгээд байгаа.
Саяхны нэгэн лайв дээрээ Циркийн зүүн талын "Шим" худалдааны төвийн буурин дээр баригдсан барилгыг бариулсан "Хүдэр ургац" ХХК-ийн ерөнхий захирал Л.Цандэлэгийг Аса аварга буюу Д.Дагвадорж хэрхэн шантаажилж, мөнгө авч байсныг илчиллээ. Тэрбээр,
-Циркийн хажуугийн энэхүү барилгыг тариа тарьдаг, Монгол улсын тод манлай уяач Л.Цандэлэг ах гадны хөрөнгө оруулагч нартай хамтран бариулсан юм. Тэгэхэд Дагвадорж "Хашаа барина, цонх хаана" гэж шантаажилж байгаад их хэмжээний мөнгө авсан гэдэг хэмээн ярьжээ.
"Тайм классик тауэр" нэртэй 24 давхар энэхүү барилгыг бизнесмэн Л.Цандэлэг БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын хамтаар босгосон бөгөөд "Танай өндөр барилга Циркийн нарыг халхална" гэдгээр халхавчилж, Аса аварга сар бүр 30 сая төгрөг авч байсан гэжээ. Энэ талаар Л.Цандэлэг "Зүүн Өмнөд Азиас 100 сая долларын хөрөнгө оруулалт татсан. Сар бүр 30 сая төгрөг авч байсан шүү муу аалз Аса. Хүн биш" хэмээн жиргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Мөнгөө буцааж аваа нийтээрээ давөлгаалцгаая
Хуц
Архитекторууд ийм түүхэн гоё соёлын баррилгын хажууд 24 давхар барилга төлөвлөж хийсэн нь мэргэжлийн ёс этик нь байхгүй 30 жил ийн шалгалтанд шалдаа унасан залуу архитекторууд ийм байж болохгүй шүү. ЧАДНАА ТА НАР БҮГДИЙГ ХИЙ.
АСАШООРЮГИЙН ЗӨВӨӨ, ЯМАР Ч ЫАРИЛГА, ОРШИН СУУГЧИД НАРНЫ ГЭРЭЛ ХҮРТЭХ ЭРХ ГЭЖ БАЙДАГ, СТАНДАРТ БАЙДАГ. ТЭР СТАНДАРТАА МӨРДӨХ ХЭРЭГТЭЙ.