СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-25

🔴 LIVE: “Улаанбаатар марафон-2022” тэмцээнд Кени, Казахстан улсын мэргэжлийн тамирчид оролцоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний хөтөлбөр, зохион байгуулалт болон нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл өгч байна. 

Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, "Улаанбаатар марафон-2022" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болсон. Тус тэмцээнийг 2014 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.

"Улаанбаатар марафон-2022" олон улсын гүйлтийн тэмцээн 07:00-18:00 цагийн хороонд болох юм. Тэмцээн 42, 21, эрүүл мэндийн буюу 5 километр, гэр бүлийн 1.5 километрийн зайд болох бөгөөд сонирхсон иргэд цахимаар бүртгүүлэн оролцох боломжтой. Түүнчлэн марафонтой холбоотойгоор нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж байгаа гэдгийг албаныхан мэдэгдлээ.

"Улаанбаатар марафон 2022" олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Кени, Казахстан улсын тамирчид хүрэлцэн ирэхээ мэдэгджээ.

Гүйлтийн тэмцээний хураамж нь нь харилцан адилгүй үнийн дүнтэй байхаар зохион байгуулагчдын зүгээс тооцжээ. Тэмцээнд оролцогчид 42 километрт 60,000 төгрөг, 21 километрт 50,000 төгрөг, 10 километрт 30,000 төгрөгийн хураамж төлж, эрхээ авна. Харин таван километрийн зайд гүйхэд таван мянган төгрөгийн хураамж төлнө. Марафоны үеэр дөрвөн цэгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үзүүлэх явуулын цэг байрлуулан ажиллуулах зохицуулалт хийжээ.

Автомашингүй өдөр нь нийгмийн уур амьсгалд эерэг нөлөөлөл үзүүлдэг учир иргэдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.