СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-05-25

Монголд байхгүй хүнд гадаад паспорт олгосон улсын бүртгэгч нарт хариуцлага тооцно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын бүртгэгч Г.Ган-Утас, тус хэлтсийн хороо хариуцсан бүртгэгч асан С.Энхчимэг нарыг хууль зөрчин харийн оронд амьдардаг В.Алтангэрэл гэдэг иргэнд гадаад паспорт гаргаж өгсөн хэрэгт холбогдуулан шалгажээ.

С.Энхчимэг нь нөгөө бүртгэгчээсээ гуйснаар 2020 оны аравдугаар сард ийнхүү албан тушаалаа ашиглан хийх ёсгүй үйлдлийг гаргаж, В.Алтангэрэлийн гадаад паспорт хүссэн мэдүүлгийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон хэсэгт гарын үсэг зурж баталгаажуулан, улмаар Е серийн паспорт олгосон байна. Тиймээс НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” хэмээн яллах дүгнэлт үйлдээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага энэ сарын 16-20-нд мөрдөн байцаалтын 2934 хэрэгт хяналт тавьж, 238-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дунд дээрх хэрэг багтаж буй юм. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргүүд дотор эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, өмчлөх эрхийн эсрэг 76, хүрээлэн байгаа орчны эсрэг 10, авлигын болон мөнгө угаасан хэрэг тус бүр гурав, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан хоёр, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21 хэрэг багтжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.56.105.39

Энэ чинь наад захын жишээ зөндөө ийм үйлдэл хийсэн байдаг юм паспортын хэлтсийнхэн баригдсан ганц нэг нь л байх. Манай дүүгийн нэр овгоор паспорт гаргаад тэр хүн нь гадагшаа гараад харалцан байсан.

zochin
2 жилийн өмнө
192.82.84.61

shvvheer shiljvvlsen hergiig shuud ner ustai n gargaad bichij boldog bolson yumuu

зочин
2 жилийн өмнө
66.181.161.91

энэ чинь нэр усыг нь ил бичдэг болчихсон юмуу. яасан ёс зүйгүй сайт вэ. ядаж нэрний эхний үсэг тавьж болноо доо.

Хуульч
2 жилийн өмнө
103.229.123.107

Хэрэг шийдэгдээгүй шүүхийн дүгнэлт гараагүй байхад нэр усын зарлах буруу шүү. Танай сайт өөрсдөө асуудалд оровоо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.