СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-05-25

ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 23-26-ний өдрүүдэд болно. Энэ жил нийт 36425 мянган шалгуулагч бүртгүүлжээ. Шалгуулагчид өнөөдөр буюу тавдугаар сарын 25-наас эхлэн суудлын хуваариа хэвлэн авах боломжтой.

Ингэхдээ Боловсролын үнэлгээний төвийн eec.mn цахим хуудасны "Шалгуулагчийн булан" хэсэгт бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрнэ.

Төгсөгчид элсэлтийн шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авна/

- Суудлын хуваарь /та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч хэвлэж авнаБүрэн дунд боловсролын гэрчилгээ байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.