Өнөөдөр /2022.05.25/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:30 цагт
- МҮХАҮТ-д “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" уулзалт болно.
- “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн байранд тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино. Утас: 88228171, 11313747
10:00 цагт
- Төрийн ордонд Дархан-Улаанбаатар хот хоорондын авто зам барих, ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Эхийн алдар" одон гардуулна.
11:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.
12:00 цагт
- Төрийн ордонд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудтайм хэлэлцүүлэг хийнэ.
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намуудын удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулна.
13:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Нийслэлийн АН-аас "Амаа нээх эрх чөлөөг олго! Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.
16:00 цагт Монгол арт галерейд “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.