СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-24

🔴 LIVE: Явган хүний замыг стандартад нийцүүлэх ажил БЗД-ийн 26-р хорооноос эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас явган хүний замыг алхахад саадгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн зорчиход таатай болгох ажлыг эхэлж байгаагаа мэдэгдлээ. Нийт 18 байршилд засвар, шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд БЗД-ийн 26-р хорооны явган хүний замыг шинэчлэх, засварлах ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Одбаяр:

-Явган хүний замаар гурван хүн хамтдаа зорчих ямар ч боломжгүй байна. Тэргэнцэртэй, хүүхдийн тэрэгтэй ээж зөрж өнгөрөх боломж бүрдэхгүй байгаа учир 1.5-2 метрийн өргөнтэй стандартын дагуу замтай болгоно. Явган хүний зам руу газар нь орсон аж ахуй нэгжүүдэд шаардах хуудас өгсөн. Шаардлага хүлээж аваагүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авч ажиллана. Нийслэлээс хамгийн их нягтаршил ихтэй газруудад энэхүү стандартад нийцүүлэх ажлуудаа хийхээр төлөвлөөд байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд батлагдсан. Нийслэл хотыг стандарттай болгохоор ИТХ-д эрхийг нь олгосон. Энэ хүрээнд стандарт батлагдсан, үүнийгээ бид иргэддээ харуулах ёстой. Нийслэлийн хамгийн их хүнтэй хорооноос явган хүний замыг стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлж байна. Нэг сарын хугацаанд 26-р хорооны явган хүний замыг шинэчилнэ.  Хүмүүс дуртайдаа машинаар явъя гээгүй, явган зорчих орчингүй байна. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчиход хэцүү замуудтай учраас л машин унаад байна. Өмнө нь явган хүний замын стандарт байсан ч хэрэгждэггүй байсан. Замыг нь стандарттай болговол иргэд машин замд түгжрэхгүйгээр тааваараа алхах боломж бүрдэнэ гэж харж байна.

Түгээмэл хөгжил ТББ-ын төлөөлөл:

-Тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүн энэ замаар хэн нэгэн хүний тусламжгүйгээр явж чадаж байвал бусад бүх хүн энэ замаар зорчих боломжтой. Гэтэл тэгж чаддаггүй. Энэ бол хотын стандарт хангагдахгүй байна л гэсэн үг. гэсэн үг. Энэ нь хэн нэгэн маань аюул осолд өртөх эрсдэлд орж байна л гэсэн үг шүү дээ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.23.122

Нийслэлийн засаг даргын орлогчийн Суман гүнгийн боовны үйлдвэрийн түц явган хүний зам дээр байгаад л бна даа. 16-р хорооны Баянзүрх захын эсрэг талд.

Очин
2 жилийн өмнө
64.119.25.185

Наад гүүрээ л явган хүний замтай болгомоор шүү олимпын гүүр ямар толгойтой хүн тиым зам тавьдаг байнаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.