СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын дипломатч Украин дахь дайныг эсэргүүцэн, ажлаа өгчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын төлөөлөгчийн газрын дипломатч Борис Бондарев "Путины Украинд эхлүүлсэн цуст, ухаангүй дайныг" эсэргүүцэн, албан тушаалаасаа огцорчээ.

Өөрийн олон нийтийн сүлжээндээ нийтэлж, бусад төлөөлөгчтэй хуваалцсан захидалдаа тэрээр дипломатын албанд зүтгэсэн 20 жилийн карьераа дуусгахаар шийдсэнээ мэдэгдэн, дайныг "Украин болон Оросын ард түмний эсрэг гэмт хэрэг" гэж тодорхойлсон юм.

Борис Бондарев үргэлжлүүлэн "Би хэзээ ч эх орныхоо өмнөөс ингэж ичиж байсангүй. Энэ дайныг санаачилсан хүмүүс зөвхөн нэг л зүйлийг хүсэж байгаа нь засгийн эрхэнд үүрд үлдэх явдал. Үүнд хүрэхийн тулд тэд олон хүний ​​амь насыг золиослоход бэлэн байгаа бөгөөд улмаар мянга мянган орос, украйн иргэн аль хэдийн амиа алдаад байна" хэмээн бичжээ.

Тэрээр мөн Оросын Гадаад хэргийн яамыг дипломат үйл ажиллагаанаас илүү "худал хуурмаг, үзэн ядалт"-д анхаарч байгаа гэж буруушаан, Ерөнхийлөгч Владимир Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Оросын бусад дипломатчийг шүүмжилсэн байна.

билээ. Гэвч ОХУ-ын цэргийн хүчний Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойших гурван сарын хугацаанд Оросын төрийн байгууллагуудаас нээлттэй эсэргүүцэл илэрхийлсэн явдал цөөнгүй гараад байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.130

Урвагч.шийтгэх ёстой.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.112

Эх орон ард түмнийхээ ирээдүйг боддогүй цусаа холимор . Америкт эх орноо , вирусд ард түмнээ өгөх цусаа холимор

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.221

Мундаг шудрага дипломатч байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй эх оронч иргэн ийм байх ёстой.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.44

Барууныханд тэжээвэр биз.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.