Боловсролын үнэлгээний төв багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалтыг 2022 оны тавдугаар сарын 24-27-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулах гэж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын үр дүн, гүйцэтгэлийг үнэлэх хөндлөнгийн шалгалт Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж байна. Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний аргачлал, шалгуурыг олон улсын жишигтэй харьцуулан гаргажээ.
1. Хичээл сургалтын үйл ажиллагааг төлөвлөсөн байдал, төлөвлөлтөөс гарч буй үр дүн ямар байгааг үнэлэх,
2. Багшийн өөрийн тасралтгүй хөгжил ямар түвшинд байгааг тодорхойлох,
3. Багшийн зүгээс үзүүлэх хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дэмжлэг, үйл ажиллагааг үнэлэх,
4. Багш өөрийн болон байгууллагын зорилго зорилтыг хэрхэн биелүүлдэг болох, хамт олны үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулдаг эсэх, хамт олонтойгоо хамтран ажилладаг эсэхийг тодорхойлох 13 төрлөөр боловсруулжээ.
Эдгээр шалгалтаас суралцагчийн сурлагын амжилт, ахицыг тодорхойлох хөдөлмөрийн үнэлгээний шалгалт л бичгээр явагдана. Үлдсэн 12 шалгуур буюу багш өөрийгөө үнэлэх, багшийг удирдан зохион байгуулдаг захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, заах аргын нэгдлийн ахлагч болон багшийн ажлын үйлчилгээний үр шимийг хүртэгч суралцагч болон тэдний эцэг, эхээс өгөх үнэлгээг цуглуулах хөндлөнгийн үнэлгээний шалгуурууд цахим хэлбэрээр явагдах аж.
Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан үнэлгээний шалгалт нь багшийн ажлын 100 онооны зөвхөн 35 оноо нь байна. Үлдсэн 65 оноог багшийн өөрийн үнэлгээ болон эцэг эх, суралцагч, захирал, заах аргын нэгдэл зэрэг бусад хөндлөнгөөс өгсөн үнэлгээнээс авах аж.
Шалгалтын үр дүнг БСШ-ны яам, Боловсролын ерөнхий газар хүлээн авах бөгөөд тодорхой болзол, шалгуурыг давж, үнэлгээний шалгалтыг амжилттай өгсөн багш нар үндсэн цалин дээрээ 10, 15, 20, 25 хувийн нэмэгдэл урамшуулал авах эрх нээгдэх юм. Энэхүү үнэлгээг Боловсролын үнэлгээний төв гаргах бол урамшууллыг Боловсролын ерөнхий газраас хуваарилан олгохоор тогтжээ.
Үнэлгээний шалгалтад хангалтгүй оноо авсан багш нарт ямар нэгэн хариуцлага тооцохгүй, сургуулийн удирдлагууд багш нарыг энэ шалтгаанаар халах, солих эрхгүй. Шалгалтын оноо багшид шийтгэл хүлээлгэх, ажлаас халах шалтгаан, үндэслэл болохгүйг Боловсролын үнэлгээний төв онцолж байна. Мөн хангалтгүй үнэлэгдсэн багшийг эцэг, эх, сурагчдад ил мэдээлэхгүй байхаар тогтжээ. Хангалтгүй үнэлгээ авсан багшийг цаашид хөгжүүлэх төлөвлөлтүүд гарч, мэргэжил, арга зүйн дэмжлэг өгөх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалтууд зохион байгуулагдах юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ямар тэнэг нь ийм хаана байхгүй юм бодож олдог байна аа. Жаахан амьдралтай юм бодож олмоор юм энэ яамны сайд. Багш нарын цалингаас кабинет тохижуулах, хичээлийн хэрэглэл, билет, ном шахах зэрэг мөнгө татдагаа болих хэрэгтэй. Энэн дээр яам яагаад дүлий дүмбэ байна вэ. Багш нар нь ажилгүй болно гээд дуугарахгүй нь мэдээж Сайдаа..,
ХАНГАЛТГҮЙ МУУ ДҮН АВСАН БАГШ НАРЫГ МЭДЭЭЛЭХ ЁСТОЙ.ЯАГААД ГЭВЭЛ МУУ БАГШИД ХҮҮХДЭЭ ШАВЬ ОРУУЛАХЫГ ХҮСЭХГҮЫ ШҮҮ ДЭЭ
ЮУ Ч ЗААДАГГҮЙ ГАРААД ЯВЧИХДАГ,СУЛХАН БАГШ НАР ЗӨНДӨӨ.ИЛ БОЛГО.ЗАРЛА
Судлагдахуун бүрийн үнэлгээг ялгавартай үнэлэх хэрэгтэй болов уу. Жишээ нь: Математик судлагдахууны үнэлгээний хувь биеийн тамир судлагдахууны хувь ижил байж болохгүй болов уу гэж бодож байна.
Ангийн бүх сурагчидаас шалгалт авсан бол багшийг үнэлж,дүгнэж болно.Оноосон цөөн хүүхдээс авсанаас аваагүй нь дээр ш дээ.Хангалтгүй багшийг мэдээлэх нь зөв .Багш хүн ангийн бүх хүүхдэд эрх тэгш ханддаг байх хэрэгтэй.Би олон хүүхэдтэй ажиллаж бна гээд хоцрогдолтой хүүхэдтэйгээ ажилдаггүй,эцэг эхтэй нь уулзаж ярилцдаггүй,зовлон тоочдог багш нар байж л бна.Боловсролын яам нэг ангид оногдох хүүхдийн тоогоо ядахдаа 25 болгодог бол багш нар ч шавь нартаа анхаарал хандуулах нь илүү баймаар,ачаалал нь ч багасна,сургалтын чанар сайжирна даа
Хангалтгүй багшийг мэдээлэх нь зүйтэй
Үнэлгээний төвийнхөнд танил байна уу, гэх үү. Солиор . Тэр тусмаа багш нар нэгнээ дэмжих ёстой шүү. Бидний халааснаас гарч байгаа биш.Цалин амьдралд хүрэлцэхгүй байхад.
Zaah arga sul bagshiig il tod zarlah heregtei
Үнэлгээ нь муу дүгнэгдсэн багшийг олон нийтэд зарлавал таарна ганц багш биш удирдлагуудаас хүртэл шалгалт авч дүгнэж нэгтгэ