Ираны баруун өмнөд хэсгийн Абадан хотод оффисын барилга нурсны улмаас 10 хүн амиа алдаж, олон арван хүн нуранги дор дарагдаад байна.
Абаданы хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны гудамжинд байрладаг Метропол оффисын барилгын доод давхрууд ашиглалтад орж, сүүлийн хэдэн өдрийн турш олон нийтэд нээлттэй байсан бол дээд давхруудад нь барилгын ажил үргэлжилж байсан гэж төрийн мэдээллийн "Ирна" агентлаг мэдээлжээ.
Тус 10 давхар барилга нурсан шалтгааныг албаныхан шалгаж байгаа бөгөөд орон нутгийн цагдаа нар Метрополын эзэн болон барилгын гүйцэтгэгчийг баривчилсан аж.
Абадан болон зэргэлдээх хотуудаас ирсэн аврах хүчний 17 баг, арав гаруй түргэний машинтай хамт ослын газарт хүрэлцэн ирээд байгаа юм. Одоогийн байдлаар аврах багийнхан нуранги дороос 35 хүнийг эсэн мэнд гарган авсан бөгөөд үлдсэн хохирогчдыг аврахаар ажиллаж байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.