Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээ Төрийн ордонд боллоо.
21 дахь удаагийн ТОП-100 аж ахуйн нэгжид “Скайхайпермаркет” ХХК буюу Имарт 31-р байранд эрэмбэлэгдлээ. Тус компани 2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98-т эрэмбэлэгдэж байсан бол зургаан жилийнхээ ойн босгон дээр 31-р байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна.
Имарт ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэх голлох 5 үзүүлэлтийг товч дурдъя.
Имарт хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар 2500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгоод байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.