СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-24

“Цагаандэл Уул” хилийн боомтын бүтээн байгуулалт нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн 14 боомтыг хатуу хучилттай автозамаар холбоно. Зам тээврийн  хөгжлийн сайд Л.Халтарын ярьснаар өнөөдрийн байдлаар 6 боомтын автозамын бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудал шийдэгдээд байна.

Харин үлдсэн найман боомтын автозамын асуудал ямар байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 14 боомтыг автозамаар холбох асуудал тусгагдсан. Үүнээс 6 нь төсвийн хөрөнгө, олон улсын зээл тусламж, концессоор шийдэгдсэн гэж байсан. Үлдсэн найман боомтыг автозамаар холбох ажлууд хэр ахицтай байгаа вэ?

-Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөгжлийн төслийн жагсаалтад . Эдгээрээс таны хэлсэнчлэн Цагааннуур, Ульхан, Хавирга, Зэлтэр, Ханги, Цагаандэл Уул боомт чиглэлийн авто замуудын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн, үлдсэн найман боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран судалж байна.

-Өмнөговийн Цагаан дэл уул боомт ашиглалтад орвол жилд 20 хүртэлх сая тонн нүүрсний тээвэрлэлт хийх боломж бүрдэнэ гэж байсан. Яамны зүгээс “яаралтай” гэдэг горимоор жагсаалт гаргах хэрэгтэй юу?

-Засгийн газрын 2018 оны 330 дугаар тогтоолоор “Ундрах говь” ХХК-тай концессын гэрээг байгуулах зөвшөөрөл олгосноор 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” гэрээ байгуулсан бөгөөд концесс эзэмшигчийн зүгээс гэрээнд заасан гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр концессын гэрээ хүчин төгөлдөр болж, зам барилгын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн боловч орон нутгаас зам барих зурвас газрын зөвшөөрөл олгогдоогүйгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд зам барилгын ажлыг эхлүүлж чадаагүй. УИХ болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд аймгийн удирдлагуудаас авто зам дайран өнгөрөх сумдын удирдлагад үүрэг, чиглэл өгч ажилласны дүнд 2022 оны 01 дүгээр сард Хүрмэн сумын Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/05 дугаар захирамж гарснаар тус чиглэлийн замын 3 дугаар хэсэг буюу 92 км замын барилгын ажил эхлүүлэх журмын шаардлага хангагдаж, .

-Боомтын автозамуудын хувьд хүнд даацынх байх шаардлагатай. Тэгэхээр манай замын компаниуд хэр шаардлага хангаж байгаа вэ. Зам барилгын өртгийн хувьд өнгөрсөн жилүүдээс хэр нэмэгдэж орж ирж байна вэ. Хүндрэлтэй асуудал нь юу байгаа вэ?

-Мэдээж эдийн засгийн үр өгөөж, хэрэгцээ шаардлагад үндэслэн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж буй боомт чиглэлд тусгай зориулалтын авто замуудыг төлөвлөн, барьж байгуулж байна. Манай үндэсний компаниуд жил ирэх бүр туршлага хуримтлуулан, техник тоног төхөөрөмжийн хувьд чадавхжиж байгаа, ямар ч хүн аливаа ажлыг олон давтан хийх тусмаа ажлын чанар, бүтээмж нь сайжирдаг шүү дээ. Төгрөгийн ханш уналт болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан зам барилгын ажлыг өртөг нэмэгдэж байдаг. Ялангуяа нь өөрийн хөрөнгөөр зам барилгын ажил гүйцэтгэхээр шалгараад буй концесс эзэмшигчийг багагүй алдагдалд оруулж байгаа нь тодорхой. Үүнээс гадна алдагдсан боломж гэж байна. Хэрэв 2020 онд замын зурвас газрыг нь олгосон бол гэрээний дагуу өдийд авто зам ашиглалтад орж, үр өгөөжийг хүртэж эхлэх байлаа.

-Цагаандэл уулын боомтын 270 км зам барих ажил 2014 оноос эхлээд яригдсан. ТЭЗҮ бусад судалгаанууд хийгдсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Гэвч орон нутгаас үүдэлтэй саатчихжээ. Орон нутгийн удирдлагууд Засгийн газар нэг түвшинд ойлголцож чадаж байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор Монгол Улс, БНХАУ-ын хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаандэл Уул-Өлзий” байнгын ажиллагаатай авто замын боомтыг байгуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт авто замын боомт байгуулах шийдвэр гарсан тул уг боомтыг холбосон хатуу хучилттай авто замыг барьж байгуулах шаардлагатай бөгөөд эдийн засгийн үр өгөөж, хувийн хөрөнгө оруулалт татах боломжийг нь судалж үзээд “Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км хатуу хучилттай авто замын төгсгөлөөс Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх хүнд даацын 270 км авто замын төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 277 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусган хэрэгжүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэр ашиглалтын зардлыг бууруулах бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2018 оны 379 тогтоолоор “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглаж журам”-ыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү журмын 2.3-т “Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэж тодорхой зааж өгснөөр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн улмаас нутгийн ард иргэд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжийг нээж өгсөн.

Аймаг, сумын удирдлагуудын хувь төслийг хэрэгжүүлэх асуудалд нэгдмэл байр суурьтай байгаа гэж ойлгож байгаа.

-Зэлтэрийн боомт, Бичигтийн боомт, Ханги чиглэлийн автозамуудыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр ажлыг эхлүүлсэн тухай сайд мэдээлэл өгч байсан. Дараагийн концессоор хийгдэхээр шийдэгдсэн замын ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Тийм ээ, Зэлтэрийн боомт, Ханги боомт чиглэлийн авто замын барилгын ажил концессын гэрээгээр хэрэгжиж байна. . Одоогоор өөр концесс буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хилийн боомт чиглэлд нэмж хэрэгжүүлэх төслийн шийдвэр гараагүй байна.

-Байгаа мэдээллээс харвал Ханги чиглэлийн 416 км автозамын араас Цагаан дэл уулын 270 км автозам бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хувьд нэлээн зардал шаардах нь. Хоёулаа концесс гэж харагдаж байсан. Ханги чиглэлд давхар төмөр замын төсөл эхэлсэн байгаа. Харин Цагаандэл уул боомтын автозамын хувьд гүйцэтгэх хувийн хэвшил нь бэлэн байгаа ч ажил эхлэхгүй байгаа. Шалтгаан нь зөвхөн орон нутгийн иргэдийн эсэргүүцэл үү. Эсвэл өөр шалтгаан байна уу? Энэ замын эдийн засгийн ач холбогдлыг та бүхэн хэрхэн харж байгаа вэ?

-Өмнөговь аймгийн ард иргэдийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт шинээр нээгдэж буй “Цагаандэл Уул” хилийн боомт болон тус боомт чиглэлд барихаар төлөвлөж буй хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилт нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эсэхийг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг холбогдох яамд, орон нутгийн төлөөллийг  оролцуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулж, 2022 оны 03 дугаар сард Өмнөговь аймагт ажилласан. Ажлын хэсэг замын трассын дагуу явж, ард иргэд, малчидтай уулзаж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсоход шинэ боомт нээснээр олон уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, зарим цуцлагдсан лицензүүд сэргэн, олборлолт, тээвэрлэлт эхэлснээр өмнөх Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын адил байгаль орчин бохирдож, тоосжилт ихээр үүсэн, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, онгон дагшин байгаль талхлагдан, эрүүл газар нутаг, малын бэлчээр хомсдож, . Хэрэв сумдад байгаа ашиглалтын лицензүүдийг цуцалсан тохиолдолд боомт нээх болон зам барихад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Өөр бусад шалтгаан бий эсэх талаар тодорхой баримттай хэлэх зүйл алга.

Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр Тавантолгойн бүлэг орд газрын нүүрсийг экспортлох шинэ гарц нээгдэж, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, тухайн замын дагуу Номгон, Хүрмэн сумын нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аймгийн төв болон Хүрмэн сумыг хооронд нь болон хилийн боомттой хатуу хучилттай авто замаар холбох, тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, тээвэр ашиглалтын зардлыг бууруулах, бүс нутаг цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих таатай нөхцөл бүрдэх юм.

-Яагаад ингэж асууж байна вэ гэхээр УИХ-ын тогтоолоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд 2024 онд ашиглалтад орох автозамын нэг нь энэ байсан санагдана. ТЭЗҮ нь тэгж гарсан байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй байгаа замууд 2024 он гэхэд ашиглалтад орох уу? Магадгүй хойшилж болзошгүй гэж харж байгаа төслүүд байна уу?

- байдаг бөгөөд замын зурвас газрын зөвшөөрөл олгогдсон бол гэрээний дагуу 2021 онд ашиглалтад орох бүрэн боломжтой байсан. Зам барилгын ажил улирлын чанартай хийгддэг тул иймэрхүү шалтгаанаар зам барилгын ажил гүйцэтгэх таатай цаг хугацааг алдаад байвал 2024 онд ашиглалтад оруулах асуудал хойшлох нь тодорхой юм. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.116.147

Монголын төр үнэхээр сул арчаагүй байнаа. Зөвшөөрөл өгсөн л юм бол орон нутгийнхнаас бас зөвшөөрлийг нь гаргуулах л хэрэгтэй ш дээ. Зам барихыг эсэргүүцээд байгаа хэдэн дуракуудыг шууд бариад хорих хэрэгтэй, даварчихсан новшнууд.

Зочин
2 жилийн өмнө
43.242.242.68

Дээрээс нь шийдвэр өгчихөөд байхад бусад нь бол лайшд. Тургисан хойно нь нэргэв гэгчээр, зам дагаж хөгжил, хөшжил дагаж цэцэглэлт гэж нээрээ яахараа ийм толгой муутай хүмүүс байдаг байнаа. Насаараа загас барьж идэж байгаа солонгос шиг болох уу эсвэл, далайг гатлан улсуудыг хооронд нь холбох усан онгоц бариад дэлхийд өрсөлдөхүйц жишиг солонгос улс болохуу гэдэгтэй утга нэг байгаа биздээ түлээнүүдээ

Зочин
2 жилийн өмнө
172.90.229.225

Даварсан оркууд вэ. Унитарный улс юм бол төв Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх л хэрэгтэй. Эсвэл хотын иргэд бас Засгийн шийдвэрийг биелүүтэхгүй бол яахав. Эсвэл хөдөөнийхөн давуу эрхтэй юм уу

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.82

Байгаль,нутаг орныхоо төлөө санаа тавьж байгаа хүмүүсийнх зөвөө.Амьдрах очин-хүний эрх салшгүй холбоотой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.