СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-24

Баянхонгор аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Улсын хэмжээнд нийт арван аймгийн төвд дулааны станц барих төслийн нээлт Баянхонгор аймагт боллоо.

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр 35 сарын хугацаанд хэрэгжих уг төсөл нь найдвартай дулааны эх үүсвэр бий болгож, иргэдийг жилийн турш хэрэгцээний халуун усаар тасралтгүй хангах, агаарын бохирдлыг бууруулах үндсэн зорилготой.

Төсөл хэрэгжсэнээр одоо байгаа 299 зуухыг буулгаж, агаар бохирдуулагч утааг шүүх өндөр чанарын технологи бүхий орчин үеийн 10 шинэ дулааны станц, дулаан дамжуулах 88 төв шинээр баригдах юм.

Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн тулгамдсан асуудлуудын нэг нь агаарын бохирдол болсон. Дээрх төслийн хүрээнд аймгийн төвд 30 Гкал/цаг хүчин чадалтай, автомат систем бүхий эх үүсвэр, 5.8 км урт дулаан дамжуулах шугамыг 26 сарын хугацаанд барих юм байна.

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, бүрэн автомат удирдлагатай, дэвшилтэт технологи бүхий дулааны станцтай болсноор нүүрсний хэрэглээ даруй 30%-иар буурна гэж тооцжээ. Мөн орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, бүтээн байгуулалтыг дэмжих таатай нөхцөл бүрдэнэ гэж байлаа.

Төслийн гүйцэтгэгч БНСУ-ын "Бюксан инженеринг" ХХК-ийн удирдлагуудын зүгээс төлөвлөгөөт хугацаандаа чанартай гүйцэтгэлийг урьтал болгон ажиллана гэдгээ илэрхийлж байв. Дулааны станцын шав тавих ёслолд УИХ-ын дарга, Эрчим хүчний дэд сайд, аймгийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.