СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-24

ӨНӨӨДӨР: Коронавирусийн хуулийн хэрэгжилтийг хянах түр хорооны хамтарсан хуралдаан болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.05.24/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.

9:00 цагт Сангийн яамны хурлын танхимд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт 

-ШУА-ийн Техник технологийн бага чуулган, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хамтран цахим өдөрлөг зохион байгуулна. Zoom ID: 853 8000 5307

-Төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавирусийн хуулийн хэрэгжилтийг хянах түр хорооны хамтарсан хуралдаан болно.

11:00 цагт Төрийн ордонд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

11:30 цагт “Улаанбаатар дахь Русский Дом”-д Оросын нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дулаачдын XI удаагийн уралдаанд оролцсон Б.Дэлгэрбаяр тэргүүтэй уран бүтээлч нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнгийн талаар Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, урлаг судлаач нар хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт Төрийн ордонд Төсвийн байнгын хороо хуралдаж 2022 оны улсын төсөвт тодотгол хийх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.