СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голомт банк “Глобал боловсролын форум 2022”-д оролцож байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Монгол Улсад боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд “Ирээдүйгээ өөрчилье” уриан дор нэгдэн 2022.05.21-23-ны өдрүүдэд “Глобал боловсролын форум 2022”-ыг зохион байгуулж байна. Энэхүү форум нь боловсролын салбарын хөгжил дэвшил, түүнд тулгарч буй асуудал болон тус салбарын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэн бодитой шийдлийг олж хэрэгжүүлэх зорилготой юм.

Арга хэмжээнд технологийн төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд, хөрөнгө оруулагчид, боловсролын байгууллагууд оролцож, сонирхолтой илтгэл, мэтгэлцээн болон хэлэлцүүлгийг өрнүүлэх болно. Үүнээс гадна ирсэн зочид дундаас азтан шалгаруулж, онцгой шагналаар бэлэг барихаар төлөвлөөд байна.

Харин Голомт банк боловсролыг дэмжигч, хөрөнгө оруулагч байгууллагын хувьд энэхүү үйл ажиллагаанд оролцож, хүүхэд, залуучуудад зориулсан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг яг одоо нээлттэй танилцуулж байна. Та Голомт банкны бүүтээр зочилсноор The Color Card үнэгүй төлбөргүй нээлгэж, Tomyo App-ийн эрх бэлгэнд авах боломжтой ба сурган хүмүүжүүлэгч багш нарт зориулсан банкны хөнгөлөлттэй үйлчилгээнүүдийг ч мөн нээлгэх боломжтой юм. Мөн бид зарим үйлчилгээнд шинээр нэгдсэн харилцагчдад гарын бэлэг олгох болно. Голомт банк оюутан, залуучуудын санхүүгийн боловсролд хөрөнгө оруулах олон шинэлэг банкны үйлчилгээг энэ үеэр танд санал болгох тул та яг одоо Зайсан Хиллийн эвент танхимд хүрэлцэн ирж, манай бүүтээр зочлоорой.

“Глобал боловсролын форум 2022” арга хэмжээ нь эрхэм эцэг эхчүүд, асран хамгаалагчид болон оюутан, сурагчид хүн бүхэнд нээлттэй учир боловсролдоо хөрөнгө оруулахыг хүссэн хүн бүрийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.