СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-23

Л.Буянтогтох: Аравдугаар ангийн сурагч гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нэр бүхий ЕБС-ийн сурагч биеийн тамирын хичээлдээ амны хаалттай гүйсний улмаас ухаан алдан, нас барсан гэх мэдээлэл гарсан. Тус асуудлыг БШУЯ-ны зүгээс ташаа мэдээлэл хэмээн дараах тайлбар өглөө.

БШУЯ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан "Амны хаалттай биеийн тамирын хичээлд орж, дасгал хийсэн хоёр хүүхэд ухаан алдсан, тархинд цус харвасан, амиа алдсан гэх мэдээлэл гарсан. Энэ асуудлаар эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, боловсролын газруудтай холбогдон мэдээлэл тодруулахад ташаа гэдэг нь тогтоогдсон" гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох "Амралтын өдрүүдээр бүх сургуультай холбогдож мэдээлэл тодруулсан. Нэг сургууль дээр Сурагчийг ар гэрийнхэн нь эмнэлэгт эмчлүүлж байгаа.

Мөн тавдугаар сарын 13-нд аравдугаар ангийн нэг хүүхэд зүрхний импакт гэх оноштойгоор гэртээ амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Одоогоор биеийн тамирын хичээлд сурагчид амны хаалтгүй оруулж байгаа" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Dolgorsuren
3 жилийн өмнө
103.26.193.75

Emch naraas zuvlumj avaachee Zurh sudasnii nariin mergejliin emch nartaigaa zuvlulduj shiidver gargadag baimaar baina Bie sultai tsus bagatai huuhed haluund maskatai agaarjuulalt muu orchind tsus harvah uhaan aldaj unah ni oilgoljtoi sh dee Zaaval huuhed ni tiim baisan geed uursdiiguu hamgaalah ym hevleld uguud baih ym Bagsh nartaa agaarjuult orchin nuhtsulduu tohiruulan hiih talaar zuvlumj ugch surguuliin emch nar ni shaardlaga tavij hynalt hiigeed maskanaas salah arga hemjeegee avaach dee

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.121

Урьдчилан сэргийлэх үзлэг 5 сарын 1- ээс эхэлж өвчнийг нууц үед нь илрүүлээд хяналтдаа аваад эмчилчихнэ гээд сүржигээд байсан нөхдүүд ажлынх нь үр дүн шуурхай гарч байх шив дээ. ЭМЯ - ны сайд Энхболд " Ерөнхий боловсролын сургуулийн бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулчихсан" гээд байсан. Зүрхний шигдээсийн нууц үеийг нь илрүүлсэнгүй юү? 60 тэрбум төгрөг зарцуулж байгаа нэртэй төсвөөс мөнгө идэх луйвар !

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.