СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-23

🔴 LIVE: Д.Ганбат: Бид 2025 онд эх орноосоо хөөгдөх дээрээ тулчихаад байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Хурлын талаар бүлгийн дарга Д.Ганбат болон, С.Одонтуяа нар мэдээлэл өглөө.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2024 он хүртэл баримтлах стратегийн баримт бичиг батлах УИХ-ын тогтоолын төслийн талаар хэлэлцлээ. Хоёрдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг авлаа.

Монгол Улс өрийн асуудлаар маш хүнд байна. Өнөөдрийн байдлаар нэг иргэн 30 сая төгрөгийн өртэй болчихоод байна. 34 тэрбум 400 сая төгрөгийн өртэй байна.  Хөгжлийн банкны асуудалд хувийн хэвшилтэй тооцоо бодож чадаж байгаа ч төрийн өмчийн компаниуддаа хариуцлага тооцож чадахгүй байна.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар өрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй санал нэг байгаа. Өрийн асуудлаа шийдэхгүй бол 2030 онд улс орноосоо хөөгдөх вий гэсэн. Юун 2030 он. 2025, 2026 онд гэхэд л хөөгдөх дээрээ тулаад байна. Ард түмэн үүнийг тэсэхгүй. Тэглээ гээд ард түмэн энэ өрийг төлж болохгүй гэдэгтэй АН санал нэг байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэрхэвч дэмжиж болохгүй, ухарсан заалтууд байна. Тухайлбал, доромжлох, гүтгэх заалтыг эрүүгийн хууль руу оруулж ирж байна. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсэн хэвлэн нийтэлсэн, үүнийхээ төлөө гүтгэх гэдэг заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг энэ хуулиараа оруулж иржээ. Тэгж болохгүй. Намайг "Данх" гэж байдаг. Хэлж л байг. Улс төрийн албан тушаалтай хүмүүсийг хэлж л байх ёстой. Бүгд шилэн, тод байх ёстой. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй. Иймэрхүү зүйл заалтыг оруулж ирж болохгүй гэж бодож байна. Мөн мөрдөн байцаагч хүнийг дуудах, албадан ирүүлэх боломжийг олгосон байна. Прокурорын зөвшөөрөлгүй ингэж хандах нь хүний эрхийн ноцтой зөрчил гэж харж байна. Өмнө нь 2002 онд байсан зүйлийг дахин сэргээх гэж оролдож байна. Хуулиа сахиулахын оронд хуулийг өөрчилж болохгүй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  

гаргасан. Бид энэ асуудалд онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай юм гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.