СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канадад хүчтэй шуурганы улмаас таван хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Канадын өмнөд хэсгийн Онтарио, Квебек мужуудад хүчтэй шуурга дэгдсэний улмаас таван хүн амиа алдаж, 900 мянга орчим айл өрх тог цахилгаангүй болжээ.

Өнгөрөгч бямба гарагт хоёр цаг гаруй үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас башин барилгууд эвдэрч, модод унан, замын хөдөлгөөн саатаж, онцгой байдлын албаныхан хэт ачаалалд автсан байна.

Шуурганы үеэр салхины хурд 132 км/цагт хүрсэн гэж Канадын Байгаль орчныг хамгаалах байгууллагаас мэдэгдсэн юм. Квебек мужийн "Hydro Quebec" компанийн мэдээлснээр, бүс нутгийн 550 мянган байшин тог цахилгаангүй болсон бол Онтарио мужийн айл өрхүүдийг эрчим хүчтэй эргэн холбоход хэдэн өдөр шаардлагатай гэж орон нутгийн "Hydro One" компани мэдээлжээ.

Одоо гал сөнөөгчид болон нийтийн үйлчилгээний ажилтнууд Оттавагийн авто замууд дээрх цахилгааны шугам, шонг цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.