Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд “Хоггүй Хан-Уул 2022” аян дүүргийн хэмжээнд их цэвэрлэгээгээр үргэлжиллээ.
Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1194 байгууллага, 285 сууц өмчлөгчдийн холбоодын 5200 гаруй ажилтан, иргэд оролцож 150 м2 талбайгаас 80 тонн хог хаягдлыг цэвэрлэж, 300 гаруй хүүхдийн тоглоомын талбайг угааж, гадна орчноо цэвэрлэлээ.
Эко дүүрэг-Эрүүл орчинг хамтдаа бүрдүүлсэн хог тээврийн байгууллагууд, иргэд, СӨХ, аж ахуйн нэгж байгууллагууддаа талархал илэрхийлье.
Эх сурвалж: ХУД-ийн ЗДТГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.