Шинэ жилийн дараахнаас эхлээд цагаан сараар ид хөөсөрч, дуулиан шуугиан тарьж байсан Хөгжлийн банкны хэрэг өдгөө аядуу намдуухан талдаа оржээ.
Анхаарал татах нь ч багасч буй бололтой.
Учир нь Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар УИХ-ын хэд хэдэн гишүүн хууль хяналтын байгууллагад шалгуулж байна. Эхнээс нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд шалгах саналаа Ерөнхий прокурор УИХ-д оруулсан.
УИХ-ын гишүүд дөрвөн гишүүнээ авч үлдэх шийдвэр гаргасан. Бараг сарын өмнөх энэ үйл явдлын дараа олон нийт “...Энэ худлаа боллоо” гэцгээсэн.
АТГ-ын мөрдөгчдийн зүгээс “...Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгахгүй бол мөрдөн шалгах ажиллагаанд саад болно” гэж шууд мэдэгдсэн.
Бас Ерөнхий прокурорын байр суурь бараг л тодорхой харагдсан. Эхлээд Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд, дараа нь чуулганд оролцсон гишүүд “...Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалга” гэсний дараа Ерөнхий прокурор “...Дараагийн удаад гишүүдийн асуудлыг албан нууцаас гаргаж оруулж ирнэ” гэчихээд гарч явсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Түүнээс хойш 20 гаруй хонолоо. Ерөнхий прокурор саналаа дахин тавьсангүй.
Харин “...Ерөнхий прокурор Хөгжлийн банкны хэргийг багцлаад шүүх рүү шууд шилжүүлэх гэж байна” гэх мэдээлэл долоо хоногийн өмнө гарсан. Бид мэдээлсэн. Тэр үнэн болж таарав. Ерөнхий прокурор эрхэм гишүүдийг түдгэлзүүлэх санал дахин гаргасангүй. Хэргийг хянан шийдвэрлэхэд ийм санал гаргах хуулийн хугацаа ч үлдсэнгүй гэхэд болно.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ид үргэлжилж буй юм байна.
Өнгөрсөн баасан гаригт “Пирамид орд”-ын зээлтэй холбоотой асуудлаар Д.Байгальмаагийн оффос, байруудад үзлэг, нэгжлэг хийжээ.
Мөн ирэх долоо хоногт Х.Баттулгыг яллагдагчаар татах бололтой. Хэргийг мөрдөн шалгах явцын талаар эх сурвалж “...Уг “багц” хэргийн дийлэнхийн мөрдөн шалгах үйл ажиллагаа дууссан. Хэргүүдийг прокурорын хяналтад шилжсэн байна. Прокурор яллах дүгнэлт үйлдэж байна. Энэ долоо хоног, цаашлаад ирэх долоо хоногт “боогоод” Чингэлтэйн шүүхэд шилжүүлэхэээр ажиллаж байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 102 (6834)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэрэг нь боогдоод дуусаж байгаам бол бас болоогүйээ шүүхд шилжиж байгаа юм бол жэнког аль хэсэгт нь татах гэж байгаан? Ааль дээр татцан байх ёстой бишүү. Шал утгагүй мэдээ тавьж байхын
SU.Saran avhain herguud yl avahgui bhd naad hed chin yllagdahuu.Bitgii gorid.hen ch yl avahgui.bugd bie biee hamgaalaad.urag sadangaa tur luu chiheed duusaa.Uneheer shudarga bus niigen chin yg odoo l bn
Женко заавал шийтгүүлэх ёстой. Тэгж хэмээж шүүх шудрага ажиллаж байгаа эсэх тодорхой болно. Үр дүнг нь харж л байя. Тоглох жүжиглэх цаг хугацаа байхгүй болсоныг эрхэм шүүгчид ухаарч байгаа байлгүй. 33 иэрбум ам долларын гадаад өр хоолойн дээр тулж ирсэн. Тусгаар Тогтносон Бүрэн Эрхт улсын газар нутаг, үндэсний аюулгүй байдлын асуудал хүчээр тулж буйг ухаарч байгаа байлгүй.
Шри Ланкын иргэд улсаа дампууруулсан дарга нараа гудамжинд зэрлэгээр амь насыг нь хөнөөж, 200 цагдаа амиа алдсан байна. Бохир мөнгө, хулгөй луйвар улс, үндэстэн, ард орныг ямар хэмжээнд хүргэж байгааг хэн хүнгүй ялангуяа шүүгчид онцгой анхаарч гэмт хэргийг хатуу шийдвэрлэж улс үндэстний эрх ашгийн тулд шийдвэр гаргах цаг болсон.
Jenkod ih asuudal bgaadaa
Jenko oimsoo gozolzuulnaa
Тат тат татах нөхөд баывал татаад бай
Ингэж байж хорвоо цэвэршинэ Ард түмний хилэн боссон цагт цусаар ч унтрааж дийлэхгүй шүү дээдсүүдээ одоо шударга байцгаа
Jenkog bariad khiij chadwal Oyukiig unekheer mundag yum baina gej bodii.
Женкогийн хамгийн сүүлийн хоргодох байр нь АН ын дарга болох арга л байж дээ хөөрхий тэгээд баригдах үедээ сөрөг хүчнээ нухчин дарж бна гэсэн тоглолт хийх бэлтгэл ажлаа л хийсээр явна хөөрхий.