Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 5 дугаар сарын 22-ны ням гарагт эхэллээ.
Тэмцээний эхний хоёр өдөрт баг, тамирчдын гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлүүдийг нь шалгах бол 5 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд гараанаас бариа хүртэлх гол уралдаан явагдана.
Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагчид тэсвэр хатуужлаа сорин оролцож байгаа бөгөөд “Байнгын бүрэлдэхүүний салаа”-гаар Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ гэсэн 8 байгууллага, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”-гаар ЗХЖШ, ХЗЦК, Дотоодын цэргийн штаб, ҮБХИС, ДХИС гэсэн 5 байгууллага, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-аар Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб гэсэн 9 байгууллага, “Рот”-оор ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК-ын нэгтгэл, ангиудын бүрэлдэхүүн оролцож байгаа юм.
Эх сурвалж: БХЯ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.