СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-21

Сэлбэгэнд ашигладаг машинууд шатжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд автомашинууд шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2022.05.20/ 06:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.

Тодруулбал, тус дүүргийн хоёрдугаар хороо "Гэгээ" сургуулийн арын хашаан дотор автомашинууд шатаж байжээ. Галыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход задаргааны сэлбэгэнд ашигладаг улсын дугааргүй дөрвөн автомашин болох “Тоёота Королла”, “Тоёота пробокс” шатаж байсныг унтраажээ. 

Дулааны улирал эхэлж ахуйн түймэр ихэссэнтэй холбоотойгоор ОБЕГ-аас дараах зөвлөмж, мэдээллийг хүргэж байна. Үүнд:

Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
Граж, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг анхаарууллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.