СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-20

🔴 LIVE: АН-ын даргын бүртгэлийг УДШ "шүүн таслах ажиллагаа гэж үзсэн" тул материалаа татаж буйгаа АН-аас мэдэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

АН-ын даргад Х.Баттулгыг бүртгүүлэх хүсэлтээсээ татгалзаж, материалаа буцаан татан авч байгаа талаар УДШ-ийн гадна АН-ынхан тайлбар хийлээ. 

АН-ын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир: 

-Улсын дээд шүүх дотор МАН-ын төлөөлөл байна. 2024 он хүртэл АН-ын асуудлыг хэзээ ч шийдэхгүй юм байна. УДШ дээрээс авсан захиалгаа биелүүлж байна. Шүүх эрх баригчдын хэрэгсэл болсон байна. 

О.Цогтгэрэл даргыг бид хуулийн дагуу сонгож, хоёр удаа хандахад УДШ бүртгээгүй. Сая бид 157 мянган гишүүдийнхээ дунд сунгаа явуулж, 320 сум, есөн дүүргийн тамгаа дарсан. Нэгэнт бүртгэхгүй нь тодорхой тул бид материалаа татан авч байна. Бид тэмцэнэ. Материалаа дахин өгнө. Бид дахин хандахаар өнөөдөр материалаа татан авч байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.