СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Уран ган”-ы хашаан дахь нураах шийдвэртэй барилга улам өргөжихийн учир юу вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр, тогтоол, магадлагаа гаргадгийг хууль, шүүхийн байгууллага гадарладаг хүн бүр мэднэ. Гэвч Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэр тэр бүр хэрэгждэггүй нь гачлантай. Нураах ёстой барилга улам өргөжин тэлж, түрээслэгчдийн тоо нь ч нэмэгдэж байгаа хачирхалтай хэргийн талаар баримт түшин өгүүлье.  

Баянгол дүүргийн III хорооны нутаг, ЦЕГ-ын Автобааз, цагдаагийн алба хаагчдын орон сууцын дэргэд “Уран ган” хэмээх барилга бий.

Уг нь тухайн газрын 500 ам метр талбайг иргэн Д.Хүрэлчулуун эзэмшиж байж. Тэрбээр эл газраа нийслэлийн Засаг даргын 2010 оны долдугаар сарын 477 дугаар захирамжийн дагуу орон сууц барих зориулалтаар таван жилийн хугацаатай авч, Газрын албатай холбогдох хууль журмын дагуу гэрээ байгуулжээ. Улмаар гэнэ. “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнд хандан иргэн Д.Хүрэлчулуун барилгын ажлаа зогсоохыг шаардсан ч үл ойшоон карказ цутгасан аж.

Тиймээс энэ иргэн тухайн үеийн нэршлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд 2013 онд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн дагуу тус шүүх 2014 оны хоёрдугаар сарын 6-нд шүүх хурлыг хийхэд “Уран ган” компанийн төлөөлөл шүүхийг үл хүндэтгэснийх үү, хойшлуулах хүсэлт гаргаад оролцоогүй байна. Тиймээс .

Өөрөөр хэлбэл, нийслэлийн . Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, “Уран ган”-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шүүхэд хандан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан ч Улсын дээд шүүхийнхэн уг хэргийг хэлэлцээд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.

Ингээд 2014 оын арваннэгдүгээр сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг шүүгч баталжээ. Түүндээ “Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн аж. “Уран ган”-ы хашаанд, бусдын эзэмшлийн талбайд баригдсан зургаан давхар барилгыг “Далан даваа” гэх компани бариулсан бөгөөд 2018 онд тус компанийг татан буулгажээ. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад бусдын эзэмшлийн газарт барьсан барилга “Уран ган”-ы хашаан дотор сүндэрлэчихэв. Уг объектыг 2013 онд зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулсан бөгөөд нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөнөөр ч хэлэлцэж байсан юм.

Зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгаж чадахгүй бариулж, ашиглалтад оруулсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхны буруутай үйл ажиллагаатай холбон тайлбарлах хүн олон. Уг нь Барилгынтухай хуульд “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” заалт бий. .

“Уран ган” ХХК-ийн хашаанд ямар ч зөвшөөрөлгүй барилга барьдаг, барьж дууссаных нь дараа холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авдаг тухай зарим цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн байсан. Түүнд “Барьж байгаа .

Үнэхээр тухайн нийтлэлд бичсэнчлэн “Уран ган”-ы удирдлагад хууль үйлчилдэггүй гэх мэдээлэл үнэний ортой ч байж болзошгүй. Тэрбээр түрээслэгчээ дарамталсан, нэг иргэний газрыг залилж авсан гэх зэрэг цөөнгүй гомдлыг хууль сахиулах байгууллагад шалгаж, заримд нь яллагдагчаар татсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
122.201.24.83

Өө нурааж чадахгүйээ ийм хачин шүүгчидтэй улсад мөнгөтэй л хүн илүүрхэнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.