СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орос улс Франц, Испани, Италийн 85 дипломатчийг албадан гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Гадаад хэргийн яам тус улс дахь Франц, Испани, Италийн Элчин сайдын яамдын 85 ажилтныг албадан гаргахаар шийдвэрлэснээ мэдэгджээ.

Оросын цэргийн хүчин өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдөр Украинд түрэмгийлж эхэлснээс хойш Европын улс орнууд 300 гаруй орос иргэнийг албадан гаргаад байгаа юм. Ихэнх тохиолдолд, тэд Оросын дипломатчдыг тагнуул хийсэн хэрэгт буруутгасан ч Москвагийн зүгээс үүнийг үгүйсгэсэн.

бөгөөд мөн Финланд, Румын, Дани, Швед, Норвеги, Япон болон бусад улсын эсрэг хатуу алхам зарласан билээ.

Харин Италийн Ерөнхий сайд Марио Драги Москвагийн шийдвэрийг "дайсагнасан үйлдэл" гэж нэрлээд, ямар ч тохиолдолд дипломат харилцаагаа таслах ёсгүй гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн Италийн тал Вений конвенцын дагуу ажилласаар ирсэн гэжээ.

Францын албаныхан "Манай нутаг дэвсгэрт дипломат статусын нэр дор ажиллаж, бидний аюулгүй байдлын ашиг сонирхлын эсрэг үйл ажиллагаа явуулж байсан Оросын хэдэн арван төлөөлөгчийг хөөх шийдвэр гаргасан" гэсэн ч Оросын энэхүү алхмыг үндэслэлгүй хариу үйлдэл гэж буруушаасан байна.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.