Өнөөдөр /2022.05.20/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт:
- Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Монгол оронд тархсан шавжийн олон янз байдал” гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. Утас: 92016464
- Сүхбаатарын талбайд 31 дэх удаагийн "Үндэсний номын баяр" эхэлнэ.
- МУБИС-ийн Төв байранд "Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
- “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулахад аялал жуулчлалын салбар, агаарын тээвэрлэгчдийн оролцоо” форум болно. Утас: 99931267, 88025092
9.30 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн “А” танхимд Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар ЕТГ-аас мэдээлэл хийнэ.
10.00 цагт
- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- Нийслэлийн Засаг захиргааны V байранд Нийслэлийн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвийн нийгмийн ажилтан, албан хаагчдын шилдэг илтгэл, ур чадварын уралдаан болно. Утас: 96055650
“Acore” төвд Говь-Алтай аймгийн зохиолчдын анхдугаар чуулга уулзалт болно. Утас: 95110223
11.00 цагт
- Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV дифлимфпийн наадмаас чөлөөт бөхийн төрөлд алтан медаль хүртсэн ОУХМ Н.Эрхэмбаяр тэргүүтэй Монголын баг тамирчид эх орондоо ирнэ.
- Төв цэнгэлдэх хүрээлэнд Тээврийн цагдаагийн албанаас жил бүр зохион байгуулдаг "Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээн эхэлнэ.
11.40 цагт “Бодь” цамхагт Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хамгийн өндөр шагналын сан бүхий "Үндэсний цомын төлөөх барилдаан"-ыг зохион байгуулах талаар мэдээлнэ.
12.00 цагт
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-гээс нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэх зорилгоор хаврын тарилтыг эхлүүлнэ. Утас: 90344344
- “Bluemon” төвд Тэгри Чину олон ангит киноны хэвлэлийн хурал болно.
15.00 цагт
- ГХЯ-нд НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх 5 жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрт гарын үсэг зурах ёслол болно.
- “АСЕМ гэр” хурлын танхимд “Монгол Улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” хурал болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
21нд ирэн шдэ